Х.Клинтон Ж.Байденыг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан
намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж байсан Хиллари Клинтон дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг дэмжиж буйгаа мягмар гарагт мэдэгджээ.
“Бидэнд Ж.Байден
шиг удирдагч, ерөнхийлөгч хэрэгтэй байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон хэлжээ. Мөн тэрбээр,
Ж.Байденыг өөрийн “найз” хэмээн тодорхойлоод, түүнийг энэ цаг мөчийн төлөө
бүхий л амьдралынхаа турш бэлдсэн гэж нэмж хэлсэн байна.
Дэд Ерөнхийлөгч асан ч мөн Х.Клинтоныг
“найз” хэмээн тэмдэглээд, түүний дэмжлэгт талархал илэрхийлсэн байна. Энэхүү үйл явдлаас нэг
хоногийн өмнө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мөн
Ж.Байденыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.
Ж.Байден
Ерөнхийлөгч асан Барак Обама, сенатч Берни Сандерс, Элизабет Уоррен болон Ерөнхийлөгчийн
сонгуулийн сунгаанд өрсөлдөж байсан Жон Керри, Аль Гор зэрэг нэр хүндтэй
эрхмүүдийн дэмжлэгийг аваад байна.