ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-28 17:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэв.


Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасан. Энэ нь Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 9 дэх заалт буюу иргэд сонгогдох эрхтэй, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнээд байсан юм.

Холбоотой мэдээ