Уханьд коронавирусээр халдварласан бүх өвчтөн эмнэлгээс гарчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-27 10:03:16

БЭЭЖИН. /Xinhua/. Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эмнэлэгт хүргэгдсэн өвчтнүүд бүгд эмнэлгээс гарлаа гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ми Фэн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.  


Ухань хотын эмч нар, мөн коронавирусний тархалттай тэмцэхэд туслахаар улс орны өнцөг булан бүрээс энэ хотод ирсэн эмч  сувилагч нарын шаргуу хөдөлмөрийн ачаар ийм үр дүнд хүрлээ гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Ням гарагт халдварын голомт болох Ухань хотын эмнэлгүүдээс 11 хүн гарсан байна. Хятадын эмнэлгүүдээс нийтдээ 63 604 хүн гарсан бөгөөд тэдний 46 452 нь Ухань хотод эмчлүүлжээ.


Холбоотой мэдээ