Мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуух хатуу хучилттай замыг барьж эхэллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-27 16:24:48

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 59.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуух 63 км хатуу хучилттай авто зам, мөн Орхон голын 221 метрийн урттай бетон гүүрийг барих ажил энэ сарын 6-ны өдөр эхэлсэн байна.

Энэ зам Батцэнгэл, Өгийнуур сумын нутгаар дайран өнгөрч Ихтамир сумын засмал замтай нийлэх юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын дэмжлэгээр барьж буй энэхүү бүтээн байгуулалт нь сумын ард иргэдийн олон жилийн хүсэл мөрөөдөл байсан бөгөөд сумын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах их бүтээн байгуулалт юм гэдгийг Батцэнгэл сумын удирдлагууд хэлж байна.

Холбоотой мэдээ