Испанид тогтоосон онцгой байдлыг гурав дахь удаагаа сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-23 13:25:10

МАДРИД. /CNN/. Коронавирусний цар тахлын улмаас Испанид тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын 9 хүртэл сунгахыг тус улсын парламент дэмжжээ.


Түүнчлэн “халдварын тохиолдлын тоо нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс жуулчдыг хянах систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа” Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдэв.  


Эргэн сануулахад, Испани гуравдугаар сарын 14-нд онцгой байдал тогтоосон юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад 208 мянга гаруй хүн халдвар авч, 21707 хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ