Ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-17 14:15:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд Сансарын тунелийн урд тал буюу И-Март дэлгүүрийн зүүн талд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулна.


Тус албанаас 2017-2018 онд БЗД-ийн Сансарын тунель, түүний 2 талын жигүүр, Эвтэй 4 амьтны хөшөөнөөс урагш Зүүн 4 замын уулзвар хүртэлх байршлуудад нийт 417 том оврын нарс, 6264 гоёлын бут сөөгийг тарьсан. Эдгээр мод өнөөдөр 100 хувь ургаж байгаа юм. Өнөөдөр нийслэлд том оврын нарс моддыг угаах ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ