Богдхан ууланд даваа гарагаас зэрлэг нохой устгаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-15 11:48:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан ууланд золбин нохой амьтан барьж, хүн рүү ноцсон тохиолдол гарснаас Улаанбаатар хотын Захирагчий ажлын албанаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран нохой устгалын ажлыг ирэх долоо хоногийн эхээр зохион байгуулахаар болов.


Уг ажлыг Улаанбаатар хотод золбин зэрлэг нохой устгал хийдэг мэргэжлийн 3 компани хамтран зохион байгуулах юм. Цаашид золбин нохой устгалыг ууланд амарч зугаалах иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор улирал бүр зохион байгуулж байхаар болжээ.

Холбоотой мэдээ