Урлагийн авьяастнуудаа шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:32:06

Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн ард иргэд Цагаан хөшөө дахь Чандманий Соёлын төвдөө тав таван гудамжаараа нэгдэн дөрвөн хэсэг болж урлагийн үзлэгээ явуулсан байна.

Ард иргэдийнхээ цаг завыг зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх, авьяас билгийг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор энэхүү урлагийн үзлэгийг багийн удирдлагууд санаачлан зохион байгуулжээ. Анхан шатны үзлэг нь цагаан сарын дараа болсон бөгөөд тэндээс шалгарсан хүмүүсийнхээ дунд хоёрдугаар шатны үзлэгээ явуулж байгаа нь энэ аж.

Уртын дуу, үндэсний хөгжим, зохиолын дуу, баруун Монгол ардын бий биелэгээ, хоршоо дуу зэрэг төрлөөр 1-р багийнхан өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулсан байна. Нэгдүгээр байранд “Дуу бидний амьдралд” уралдааны тусгай шагналт Г.Батхишиг, хоёрдугаар байранд 7-р гудамжны Ц.Буяндэлгэр, 3-р байранд 14-р гудамжны Б.Чимэдцэдэн, тусгай байранд М.Нарантуяа, Л.Баярхүү нар шалгарсан байна.

Харин хоршоо дууны төрөлд Б.Чимэдцэдэн, Б.Болорцэцэг нар тэргүүлж, Д.Дамидан, Г.Энхсаруул нар удаалжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ