Цахилгаан, дулааны хосолсон станц баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:29:04

Увс аймагт баригдах 60 мегаваттын цахилгаан, дулааны станцын ажлыг энэ сарын дундуур эхлэх гэж байна.

Хөрөнгө оруулагчаар ОХУ-ын эрчим хүчний СПБЭК компани ажиллах бөгөөд Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, гүйцэтгэгчээр “Баруун Монголын Энержи” компанийг сонгоод байна.

Цахилгаан, дулааны хосолсон станц барих ажлын гүйцэтгэгч компанийн удирдлага болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажиллаж, станц барих газраа сонгон, мэргэжлийн хүмүүсээр үнэлгээ хийлгэжээ.

Уг станц баригдсанаар баруун гурван аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдаж, ОХУ-аас эрчим хүч авдаг олон тэрбум төгрөгийг өөрийн эх орондоо үлдээх боломж нээгдэх юм.

Нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан технологиор байгуулагдаж байгаа энэхүү станц нь Монгол Улсад анх удаагаа баригдаж байгаагаарай ихээхэн онцлогтой. Тэрчлэн станц ашиглалтад орсноор баруун бүс нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих томоохон боломж нээгдэх юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ