Хөвсгөлийнхөн энэ 7 хоногт тариалалтаа эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 16:25:19

Хөвсгөл аймгийн тариаланчид энэ 7 хоногт тариалалтаа эхлэх гэж байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн намар 13 мянга 500 га-д уриншийн боловсруулалт хийсэн бол хаврын хагалгаатай нийт 14 мянга орчим га-д үр тариа, 330 га-д төмс, 260 га-д хүнсний ногоо тариална.

Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Рашаант сумын 60 гаруй аж ахуйн нэгж үр тариа, төмс хүнсний ногооны чиглэлээр 2000 орчим иргэд, аж ахуйн нэгж тариалалтаа хийхээр засвар үйлчилгээгээ хийж бэлтгэл ажлаа базааж байна.

Тус аймгийн тариаланчид өмнөх жилд орон нутгийн гурилынхаа хэрэглээний улаан буудайг 100 хувь, хүнсний ногооны 12 хувь, төмсний 46 хувийг хангажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ