Үүрэн холбооны оператор компаниудад талархал илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-04-11 15:43:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "ЭМЯ 3,7 тэрбум төгрөгөөр урьдчилан сэргийлэх мессэж өгч байна" гэж өчигдөр сошиалаар тарсан мэдээлэл огт худал гэдгийг ЭМЯ-наас албан ёсоор мэдэгдэж байна.


Харилцаа холбооны зохицуулах газар болон үүрэн холбооны оператор компаниуд энэ үйлчилгээг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Ард иргэддээ үнэн зөв мэдээллийг шуурхай түгээн таниулж байгаа энэ компаниудад бид талархлаа илэрхийлж байна.


Коронавирусний халдвар хүнээс хүнд хоёр метрээс дотогш зайд халдах магадлалтай учраас иргэд хоорондоо ийм зайнаас харилцаж бие биенээ эрсдэлээс хамгаалж, амны хаалт тогтмол зүүж, гадагш гарахдаа нимгэн бээлий өмсөх хэрэгтэй. Мөн аль болох олноороо цугларахгүй байх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх нь коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам юм байна.


Засаг төрөөс авч болох бүхий л арга хэмжээг авч байгаа ч 100 хувь коронавирусний халдвараас сэргийлэх боломжгүй. Харин 80 хувь нь иргэн та өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалахын төлөө дээр дурдсан заавруудыг ямагт санаж, сахиж мөрдөхөөс шууд хамааралтай гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна. 

Холбоотой мэдээ