Хандивын аян үргэлжилсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-06 15:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “MGL Aqua” ХХК-иас 15 сая төгрөгийн өртөг бүхий “Voyage” цэвэр ус, “Хуа Мей Да” ХХК-иас 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.


Мөн “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв” ТББ-аас 500 мянган төгрөгийг, “Шинэболд” ХХК-ийн хамт олноос 500 мянган төгрөгийн  хандивыг өргөж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн, шуурхай ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.







Холбоотой мэдээ