Шуурхай штабын ажлыг зохион байгуулалт сайтай байгааг үнэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-02 09:57:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Сүхбаатар сумын Онцгой комиссын Шуурхай штабын ажилтай танилцсан байна.

Сүхбаатар сумын тухайд онцгой бүс гэдэг утгаар коронавирусний халдвар түүний тархалтаас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ ч утгаар шуурхай штабын удирдлага, албан хаагчдыг цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан зохион байгуулалт сайтай ажиллаж байгааг аймгийн удирдлага бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга уулзалтын үеэрээ онцлон хэлсэн байна.

Мөн цаашид энэхүү авч хэрэгжүүлж буй ажлаа улам бүр сайжруулан хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахиж, үр хүүхэд, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж, сонор сэрэмжээ алдалгүй, аюулгүй байдлаа ханган ажиллахыг захижээ. Түүнчлэн тэрээр өөрийн гэр бүлийн зүгээс дархлаа дэмжих бүтээгдэхүүн, амны хаалтыг сумын Онцгой комисст өгсөн байна. 

Холбоотой мэдээ