Өнөөдрөөс эхлэн 75 хоног загас агнахыг хориглолоо

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-04-01 11:04:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үржлийнх нь үед агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа.


Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.


Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.



Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэл, Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл, омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30, зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30, Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Холбоотой мэдээ