Гудамж, талбайг халдваргүйжүүлэхэд гал унтраах машин ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-29 17:52:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-ын шийдвэрээр нийслэлд Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникийг дайчлан ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. НОБГ-аас гаргаж буй тусгай зориулалтын машинуудаар өнөөдөр бямба гарагт 63 км гудамж талбайг ариутган халдваргүйжүүлэв.


Халдваргүйжүүлэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НОБГ хамтран 3 дугаар сарын 17-ноос эхлэн зориулалтын 7 машин техник, ариутгал халдварын мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 ААН-ээр гүйцэтгүүлж байна.





Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ