Умард Македон НАТО-гийн эвсэлд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-28 11:06:24

ВАШИНГТОН. /TASS/. Умард Македон НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын 30 дахь гишүүн болжээ. Даваа гарагт Умард Македоны далбааг НАТО-гийн Брюссель дахь төв байранд мандуулах аж.


“Умард Македон НАТО-д элсэн орж байгаа нь Засгийн газар хийгээд ард иргэдийн олон жилийн хүчин чармайлтын үр дүн юм. Умард Македон НАТО-гийн гишүүн болсноор бүх бүс нутагт илүү нэгдэл нягтралыг бий болгох, худалдаа, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад нэмэр болох юм. НАТО-гийн өндөр стандартад нийцэхийн тулд зайлшгүй хийх шинэчлэлийг явуулах, хариуцлага хүлээж, гишүүнчлэлийг давуу талыг ашиглахыг хүсэж байгаа улс орон бүрт НАТО-гийн үүд хаалга нээлттэй” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн захидалд дурджээ. 

Холбоотой мэдээ