Малчдад өвс, тэжээлийг үнэгүй олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссоос Орхон
аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгөөр
аймгийн ХХААГ “Алтан тариа” ХХК-аас тэжээл, нэмж өвс худалдан авсан байна.
Тэжээл, өвсийг өнөөдөртөө багтаж Дархан-Уул аймгаас татаж авна гэж аймгийн
ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ.
Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант сумтай. Дээрх хоёр
суманд нийт 1000 орчим малчин бүртгэлтэй байдаг. Үүний 80 гаруй хувь нь малчин өрх юм. Өрх бүрт
10 боодол өвс, 2-3 шуудай тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор болжээ.