Германд коронавирусээр халдварласан хүний тоо 15000 давжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-20 12:33:46

БЕРЛИН. /TASS/. Германд коронавирусээр халдварласан хүний тоо 15000 давсан тухай “N-TV” телевиз мэдээлсэн байна.  


Өмнөх өдөртэй харьцуулахад тус улсад коронавирусний 2500 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. ХБНГ-д 4971 хүн халдвар авсан Умард Рейн-Вестфал коронавирусний халдварын голомт хэвээр байна. Цаашлаад Баден - Вюртемберг болон Баварияд 2748 болон 2282 хүн тус бүр коронавирусээр халдварлажээ. Халдварын улмаас 44 хүн нас барсан байна.


Коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ирэх ням гарагт Германы канцлер Ангела Меркель, холбооны мужийн ерөнхий сайдууд хөл хорионы цаг тогтоох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ