Дахин төлөвлөлтөөр 162 айл шинэ орон сууцтай болно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-03-18 11:30:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд дахин төлөвлөлтөөр 162 айл шинэ орон сууцанд орох юм.  

Тус аймагт 2018 оноос дахин төлөвлөлтийг хийж эхэлсэн. Насжилт ашиглалтын хугацаа дууссан Даланзадгад сумын 2, 3, 9 дүгээр орон сууцнуудыг буулгаж шинээр орон сууцны барилга барьж байна. Уг байруудад хуучин оршин сууж байсан 52 айл, шинээр 110 айл орон сууцтай болох юм. Орчин үеийн шийдэл бүхий эдгээр орон сууцнууд нь 1-3 давхартаа үйлчилгээний төвтэй байх бөгөөд иргэдийн амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

Энэ талаар тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр хэлэхдээ "Аймгийн ИТХ-аар ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин төлөвлөхөөр шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд тухайн барилгуудын суурин дээр 162 айл шинээр орон сууцанд ирэх 4-р сард орно. Энэ онд 4-р сууц болон Нанзад хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ. 

Холбоотой мэдээ