Аймгийн Онцгой комисст хандивын батламжийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-13 19:42:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдаас нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Тус хамт олны нэг өдрийн цалин болох 2.250.000 төгрөгөөс аймгийн Онцгой комисст 1.250.000 төгрөгийг, Улсын Онцгой комисст 1.000.000 сая төгрөгийг тус тус хандивлаж байгаа аж.

Мөн Баянхонгор аймгийн залуусын төлөөлөл болсон "Хонгорын хөгжилд залуусын оролцоо" ТББ-ийн гишүүд өнөөдөр аймгийн Онцгой комиссын удирдлагуудтай уулзахдаа онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж 500.000 төгрөгийг хандивлажээ.

Холбоотой мэдээ