Бээжингийн худалдааны төвүүд цахилгааны төлбөрөө хойшлуулах боломжтой болов

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-13 12:18:34

Бээжин /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар гарч, хөл хорио тогтоосон хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан 50 мянган шоо метрээс дээш талбай бүхий худалдааны төв, их дэлгүүрүүд өргөдөл гаргаж тус хугацаан дахь цахилгааны төлбөрөө төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж болох журмыг гаргасан тухай Бээжин хотын Худалдааны газраас өнөөдөр мэдээлэв.

Хотын Удирдлагын хороо энэхүү арга хэмжээ нь халдварын тархалтын улмаас томоохон хэмжээний худалдааны төвүүдэд учирч буй дарамтыг бууруулах ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү шийдвэрийг гаргасан талаар Худалдааны газрын холбогдох ажилтан тайлбарлалаа.

Дээрх хөнгөлөлтөд худалдааны төвүүдээс бусад оффис, зочид буудал зэрэг аж ахуй нэгжүүд хамаарахгүй юм.

Холбоотой мэдээ