Зарим иргэнийг эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-11 12:09:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас зарим иргэнийг эмнэлгийн байгууллагад хандаж, эрүүл мэндийн үзлэг, ажиглалтад хамрагдахыг зөвлөлөө.

Тодруулбал, энэ сарын эхээр Дорноговь аймаг руу алт гарч байна гэсэн сургаар явсан Баянхонгор аймгийн иргэд гуравдугаар сарын 7-10 өдрүүдэд аймаг, сум руугаа эргэн ирсэн мэдээлэл байгаа юм байна. Тухайн иргэдийг хариуцлагаа ухамсарлан, эрүүл мэндийн үзлэг, ажиглалтад хамрагдахыг анхааруулав.

Аймгийн Онцгой комиссын штабын жижүүрийн утас 92193300 бөгөөд холбогдох мэдээ мэдээллийг авах боломжтой.

Холбоотой мэдээ