Боксчин Б.Чинзориг Олимпын эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-10 09:48:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүч сорин 3:2-оор /29:28, 28:29, 30:27,29:28, 28:29/ ялж Олимпын эрх авлаа.


Ийнхүү ОУХМ Б.Чинзориг Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын эрх авсан анхны тамирчин болов. Хүрэл медалийн болзол хангасан Б.Чинзориг өнөөдөр орон нутгийн цагаар үдээс өмнө мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин Абдураимов Елнуртай тулалдана.



Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний үдээс өмнө хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдаж 0:5-аар /30:27, 30:27, 30:25, 30:27, 30:27/ ялагдлаа.


Харин үдээс хойш эмэгтэйчүүдийн 60 кг-д хүрлийн төлөө ОУХМ М.Намуун, Энэтхэгийн Б.Симранжиттай тоглож 0:5-аар /30:27, 30:27, 29:28, 29:28, 30:27/ хожигдсон бол  эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өмнөх өдөр ялагдсан ч Олимпын 5 дахь эрхийн төлөө өчигдөр Индонезийн тамирчинтай хүч үзэж 5:0-ээр /29:28, 29:28, 29:28, 29:28, 30:27/ яллаа. Тэрбээр одоо Ираны тамирчинг ялбал олимпын эрхээ өвөртлөх юм.



Холбоотой мэдээ