“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон 10 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-04 16:55:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалин 10 сая төгрөгийг НМХГ-т хандивлалаа. “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчтай аж.

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж буй албан хаагчдад хувийн хэвшил болон иргэд хандив өргөсөөр байна.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, “Дэлхийн олон оронд тархаад буй халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн удирдлагууд хурдан шуурхай авч хэрэгжүүлж байгаад талархаж байна. Манай байгууллагын хамт олон төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан үед тусгай тээврийн хэрэгслээр албан хаагчдад үйлчлэх, нийтийн тээврийн хөдөлгөөнийг тасалдуулахгүйг хичээж, “Бид хамтдаа аян”-ыг зохион байгуулж байна” хэмээв.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг ойлгож, дэмжиж байгаад талархал илэрхийлээд тус хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүссэн юм.


П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ