Ховд аймгийн Сонгуулийн хороо байгуулагдлаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 13:32:43

Сонгуулийн тухай хуулийн хугацаанд Ховд аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэдхүүнтэй  байгуулагдаад байна.

Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, нарийн бичгийн даргаар Сум дундын ойн газрын дарга Л.Батбаяр, гишүүдэд Аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Амгаланбаатар, Зооноз судлалын газрын дарга А.Оюунчимэг, Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн захирал Н.Сэрээнэндорж, Хар ус нуурын тусгай хамгаалаттай газрын дарга Д.Чинбат, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Баярсүх, аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан Ч.Цэрэнтогтох нарын бүрэлдхүүнтэй байгуулагджээ.

Аймгийн Сонгуулийн хороо дотоод ажлын хуваарь, төлөвлөгөөгөө гаргаж, Сумдын сонгуулийн хороодыг байгуулаад байна.

Энэ сарын 31 –нийг хүртэл улс төрийн нам уудын сонгуульд өрсөлдөхөө илэрхийлэх бичиг баримт хүлээн авах ажлыг эхлүүлэх юм байна

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ