Аймгийн онцгой комисст иргэд, аж ахуй нэгжүүд хандив өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-03 20:36:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисст хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүс хандив өгсөөр байна. Өнөөдөр Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай багийнхан 500.000 төгрөгийг хандивлалаа.

Мөн Даланзадгад сумын 4-р багийн иргэн Ш.Алтантүлхүүр мөнгөн хандив, аарцны ундаа өгсөн байна. "Тангад-Ара" ХХК-ийн хамт олон 100.000 төгрөг дархлаа дэмжих ааруултай кальц хандивлав. Тус компани өнгөрсөн оноос ааруул болон ээзгийг нунтаглан савлаж шууд халуун усанд найруулж уухаар болгон худалдан авагчдад хүргэж байгаа юм. Үүнээс гадна 26-р цэцэрлэгийн хамт олон 120 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгөөд байна. Өнгөрөгч өдрүүдэд ч иргэд аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө боломжит хандиваар тусалсаар байгаа юм.

Дэлхий нийтийг цочроож буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагчид 24 цагаар жижүүрлэн шуурхай штаб дээр ажиллаж, цагдаа, онцгой байдлын албан хаагчид бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний энэхүү ачаалал өндөртэй ажиллаж байгааг иргэд үнэлэн өөрсдийнхөө чадах зүйлсээр тус дэм болохыг хичээж байна.  

Холбоотой мэдээ