Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын саналыг цахимаар авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын цахим санал асуулгыг Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд “SmartUb” аппликейшныг ашиглан явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Тус санал хураалтад
нийслэлийн 9 дүүргийн насанд хүрсэн иргэн бүр хамрагдах боломжтой. Санал
хураалт 2020 оны 3 дугаар сарын 1-ээс 4
дүгээр сарын 1-ний хооронд явагдана.
Иргэд ухаалаг утсандаа
“SmartUB” аппликейшн татаж ОНХС гэсэн цонхыг дарж, санал асуулга гэсэн цэсийг
сонгосноор өөрийн хороо дүүргийн хөгжил бүтээн байгуулалтад саналаа өгөх
боломжтой юм. Гэхдээ иргэд нэг удаа саналаа өгөөд орхих биш саналаа хэлэхээс
гадна ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын үйл явцад байнга хамтран ажиллахыг НЗДТГ-ын
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хүслээ.
ОНХС-гийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн 1-5 дугаар сард цаасан хэлбэрээр
авдаг байсан бол 2018 оноос НЗДТГ-ын санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагийн
дэмжлэгтэй Азийн сан, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар хамтран ухаалаг
утасны “SmartUB” аппликейшн хөгжүүлж иргэд цахимаар саналаа өгөх боломжтой
болсон юм.
2019 онд нийслэлийн 6 дүүргийн 42 хорооны иргэдээс ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын саналыг “SmartUB” аппликейшн ашиглан явуулсан байна. Тус санал асуулгад 76 330 санал ирүүлснийг эрэмбэлэхэд камержуулалтын ажилд хамгийн их санал өгчээ. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлыг зайлшгүй хийх шаардлагатай хэмээн саналаа ирүүлжээ.
Доорх линкээр “SmartUB” аппликейшн татах зааврыг харах боломжтой.
https://www.facebook.com/CEP2015/videos/138326610795245/
Б.Содгэрэл