Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 8 иргэнийг тусгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-01 02:20:40
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүллээ. 


Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн 6 иргэн, 1 жолооч, нийт 8 иргэнийг Алтанбулаг дахь Тусгаарлах байранд ажиглалтад аваад байна.

Холбоотой мэдээ