“Huawei” Францад үйлдвэр байгуулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-02-28 10:27:59

ПАРИС. /SCMP/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани Европ дахь анхны үйлдвэрээ Франц улсад байгуулна гэж тус компанийн төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ. Huawei” компанийн тоног төхөөрөмжийг Бээжин тагнуулын зорилгоор ашиглаж болзошгүй хэмээн АНУ тус компанийг буруутгаж байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.


Huaweiкомпани Францад үйлдвэр байгуулахад 200 сая еврогийн /220 орчим сая ам.доллар/ хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйлдвэр ашиглалтад орсноор 500 ажлын байр бий болгох ажээ. Тоног төхөөрөмжүүд нь аюулгүй байдалд эрсдэл учруулдаг гэх мэдээллийг Huawei” компани няцаасаар ирсэн юм.


“Шинэ үйлдвэрт үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдээр зөвхөн Францын төдийгүй Европын зах зээлийг бүхэлд нь хангана. Манай компани төлөвлөгөөгөө Францын Засгийн газарт танилцуулсан” гэж “Huawei” компанийн төлөөлөгч Лян Хуа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ