Коронавирусний халдвартай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-27 15:38:38

РОМ. /Reuters/. Европын орнууд “COVID-19” коронавирусний халдвартай тэмцэх чиглэлд хамтран ажиллаж, хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж Европын Холбооны Эрүүл мэндийн асуудал хариуцсан комиссар Стелла Кириакидес мэдэгджээ.


Италийн нийслэл Ром хотод лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр С.Кириакидес мэдэгдэхдээ, бүх гишүүн орон бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулан мэдээлэх шаардлагатай хэмээгээд, энэ цаг үед нягт хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон байна.


Италид пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдварын 470 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан бөгөөд Австри, Хорват, Грек, Швейцар зэрэг Европын хэд хэдэн оронд уг вирусээр халдварласан тохиолдол бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ