Түнхэл тосгоныхон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгаа батлуулж чадсангүй

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 18:04:42

Түнхэл тосгоны цэвэр ус, дулааны шугамууд хуучирч, засвар авахаа больжээ.

Тосгон өнөөдрийг хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй, цэвэр бохирын нэгдсэн шугамгүй байгаа ажээ. Энэ асуудлаар тосгоны дарга 8 жил ярьж хөөцөлдсөн боловч тоодог хүн байдаггүй гэнэ.

Саяхан болсон Мандал сумын ИТХ-аар төсвийн тодотгол хэлэлцэхдээ Түнхэл тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хассан аж. Тэгээд оронд нь хүүхдийн тоглоомын талбайг оруулжээ. Тосгоны захирагч зовлонгоо хэлээд "сумын том" дарга нарт загнуулсан байна. Түнхэл тосгоны Захирагч С.Раднаабазар “Баг бол баг л байдаг юм байна” хэмээн халаглан гоморхож сууна.

Тус тосгон нь 3200 хүнтэй, сумын дайтай тосгон юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ