Интернетэд хэсэгчлэн хяналт тавихыг “Facebook” компанийн тэргүүн дэмжжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-16 10:24:52

МЮНХЕН. /TASS/. Интернет болон нийгмийн сүлжээний салбарт төрийн зүгээс хэсэгчилсэн хяналт тавихыг дэмжиж байгаагаа “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр мэдэгджээ.


Эрх баригчдын зүгээс тавих хяналтыг сонгуулийн үйл явц, улс төрийн хэлэлцүүлэг, мэдээллийг хамгаалах, дамжуулах гэсэн дор хаяж 4 салбарт байлгах шаардлагатайг тэрбээр цохон дурджээ. Үүний зэрэгцээ улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцуулахгүй байхын тулд дээд зэргээр хүчин чармайлт тавих бодолтой байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Нийгмийн сүлжээнд улс төрийн зар сурталчилгааг байршуулах боломжийг хэвээр байлгахаа тэрбээр өмнө нь мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ