Е баримтын бүртгэлээр халамжийн мөнгөө авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-14 17:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын Е баримтын аппликейшныг ашиглаж 4 төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээ авах боломжтой. Энэ талаар холбогдох байгууллага Сангийн яам, татварын байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж байна. Үүнд нийгмийн халамжийн:

  • ахмадуудын "Насны хишиг"-ийн мөнгө,
  • Алдарт эхийн одонгийн мөнгө буюу эхчүүдийн тэтгэмж,
  • мөн жирэмсэн эхчүүдийн тэтгэмж, 
  • цалинтай эхчүүдийн буюу төрөөд хүүхдээ харж буй эхчүүдийн мөнгөн тэтгэмж хамрагдаж байна.

Ингэснээр иргэд, ахмадууд, эхчүүд заавал банканд дугаарлах шаардлагагүй Е баримтад бүртгэлтэй дансаараа тэтгэмжийн мөнгөө хүлээн авах боломжтой болж байна. Ингэхдээ иргэдийг заавар зөвлөмжийг сайн мэдэх гэр бүлийнхэн, банкны болон халамжийн албаны ажилтнуудаар бүртгүүлэхийг зөвлөн сануулж байна. 

Хэдийгээр нийгмийн халамжийн дээрх тэтгэмжүүдийг олгох хугацаа товлогдсон ч тэтгэмжээ аваагүй иргэд Е баримтын бүртгэлд хамрагдсанаар хугацаа алдахгүй мөнгөн тэтгэмжээ авах боломжтой аж. 


Холбоотой мэдээ