Хятадын эмч нар коронавирусийг эмчлэх үр дүнтэй арга олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-14 11:48:06

МОСКВА. /RIA Novosti/. Хятадын эмч нар “COVID-19” коронавирусний халдвар авсан өвчтөнүүдэд цусны сийвэн сэлбэх арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.


Шинэ арга үр дүнтэй байсан талаар Ухань хотын эмнэлгийн дарга Жан Динюй хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өвчнийг даван туулсан зарим хүний цусны сийвэнд коронавирустэй тэмцэхэд тусалдаг эсрэг биетүүд илэрчээ. Шинэ аргын тусламжтайгаар биеийнх нь байдал хүнд байсан арван өвчтөнийг эмчилсэн гэж “Global Times” сонин мэдээлсэн байна.


 


Холбоотой мэдээ