МОНЦАМЭ агентлагт Синьхуа агентлагаас талархал ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-02-14 12:41:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэгт БНХАУ-ын Синьхуа мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Цай Минжаогоос хариу захидал ирүүлж, талархал илэрхийллээ.


Уг талархалд, “Энэхүү онцгой цаг мөчид та бүхний эмгэнэл болон урам зоригийг хүлээн авч байгаадаа талархаж байна. “Синьхуа” мэдээллийн агентлагийн болон өөрийн нэрийн өмнөөс танд болон “МОНЦАМЭ” агентлагийн нийт ажилтанд талархал илэрхийлье!

БНХАУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг цуцашгүйгээр тууштай тэмцэж байгааг Синьхуа агентлагийн сэтгүүлчид газар дээрээс нь үнэн зөв, дэлгэрэнгүйгээр мэдээлж байна.

МОНЦАМЭ агентлаг нь Синьхуа агентлагийн сайн түнш юм. БНХАУ халдварын тархалтын эсрэг шаргуу тэмцэж байгаа тухай үнэн бодит мэдээллийг Монголын ард түмэн болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хүргэхэд МОНЦАМЭ агентлаг Синьхуа агентлагийн мэдээнүүдийг цаашид үргэлжлүүлэн авч ашиглана гэж найдаж байна” хэмээжээ.


МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Синьхуа мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Цай Минжаод захидал бичиж, БНХАУ-д шинэ коронавирусний халдвар тархаж олон хүнд халдварлан, эрдэнэт хүний амь нас эрсдэж буйд харамсаж эмгэнэл илэрхийлсэн юм.

Дээрх захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Холбоотой мэдээ