БНАСАУ-д коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд туслахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-14 11:23:17

ВАШИНГТОН. /Reuters/. БНАСАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус пүрэв гарагт мэдэгджээ.


“АНУ-ын Засгийн газар коронавирусний халдвар БНАСАУ-д тархаж болзошгүй байгаад "ихээхэн санаа зовниж" байгаа бөгөөд тус улсад тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна. Мөн коронавирусний халдварын тархалттай тэмцэх хийгээд хязгаарлах чиглэлд гаргаж буй АНУ болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг бид дэмжиж байна гэж тэмдэглэжээ.


БНАСАУ-д коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа М.Ортагус дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Холбоотой мэдээ