НҮБ-ын Хүүхдийн сан ажлын уян хатан нөхцөлийг хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-13 19:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Монгол Улс дахь Хүүхдийн сан ажилтнууд болон тэдний гэр бүлийг дэмжих үүднээс ажлын уян хатан нөхцөлийг хэрэгжүүлж байна. Тодруулбал.

  • гэрээсээ ажиллах,
  • дотоод хурал, уулзалтад гэрээсээ Skype, утсаар холбогдож оролцох,
  • эрт эхэлж, эрт тарах,
  • шаардлага гарсан өдөр хагас ажиллаж, дараа нь ажлаа нөхөх,
  • гадаад, дотоод томилолтод явахгүй байх сонголт зэрэг хэд хэдэн боломжийг ажилтнууддаа санал болгож байгаа аж.

Мөн амны хаалт, гар ариутгагч зэргийг тогтмол үнэгүй тарааж байна. Сургууль, цэцэрлэг түр хаагдаж, ханиад томуу ихэссэн энэ цаг үед дээрх уян хатан нөхцөлийг хэрэгжүүлж болох тул гэр бүл, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэн ажиллахыг уриалав.


Холбоотой мэдээ