Индонезын хамгийн идэвхтэй галт уул сэрж, оргилж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-02-13 15:53:22

ЖАКАРТА. /Xinhua/. Индонезын төвийн хэсэгт орших Ява арлын Мерапи галт уул оргилж эхэлжээ.


Синьхуа агентлагийн мэдээлснээр, галт уулын тогооноос 2000 метрийн өндөрт утаа, үнс цацагдсан байна. Индонезын эрх баригчид галт уулын бүсэд 3 км-ээс илүү зайд ойртохыг иргэддээ хоригложээ. Түүнчлэн Ява арлын аврах албаныхныг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна.


"Галын уул" буюу Мерапи нь Индонезын хамгийн идэвхтэй галт уулд тооцогддог. 2016 онд дэлбэрэх үеэр 340 хүн амиа алдаж, 60 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрч байжээ.


18 мянган арлаас бүрддэг Индонезын бүлэг арлууд нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэдэг бүсэд оршдог бөгөөд нийтдээ 500 гаруй галт уул байдгаас 127 нь идэвхтэй байна.


Холбоотой мэдээ