Тээврийн цагдаагийнхан зургаан настай охины амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-12 13:25:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаа нарын туслалцаатайгаар амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охиныг Сонгинохайрхан дүүргийн захын гэр хорооллоос ХӨСҮТ-д 13 минутын хугацаанд хүргэжээ. Хэрвээ охиныг таван минут хоцроосон бол амиа алдах эрсдэлтэй байсан тул ХӨСҮТ-өөс Тээврийн цагдаагийн албанд талархал илэрхийлсэн байна. 


Сонгинохайрхан дүүргээс ХӨСҮТ хүртэл талдаа цагийн хугацаа зарцуулдаг байна. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашиныг цаг алдалгүй шуурхай эмнэлэгт хүрэхэд Тээврийн цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Ингэхдээ, түргэн тусламжийн тэрэг явах замын бүх гэрлэн дохиог ногоон болгож хурдан зорчих боломжийг хангасан байна. 


Эмнэлгийн удирдлагууд нэг хүний амийг аврахад нэг хором ч багадахгүй гэдэг дээрх жишээг дурдаж, жолооч нарт түргэний машинд заавал зам тавьж өгч байхыг уриалжээ. 

Холбоотой мэдээ