Найрамдлын гэрээний асуудлыг харилцан ашигтай нөхцөлд шийдвэрлэхийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-07 16:37:38

ТОКИО. /TASS/. Хоёр улсын ард иргэд нааштайгаар хүлээж авахуйц байдлаар найрамдлын гэрээний асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Хойд газар нутгийг эргүүлэн авахын төлөөх бүх үндэстний цуглаан”-ы үеэр мэдэгджээ.


Ингэхийн тулд хоёр улсын ард иргэд ойлголцолд хүрч, харилцан итгэлцэл, нөхөрлөлийн харилцааг бий болгох хэрэгтэйг Абэ Шинзо цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Курилын арлуудын өмнөд хэсгүүд дэх Япон, ОХУ-ын хөдөө аж ахуй, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн ач холбогдлыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


“Хойд газар нутгийг эргүүлэн авахын төлөөх бүх үндэстний цуглаан”-д Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги мөн оролцож, өөрийн зүгээс нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээний үйл явцыг урагшлуулахад хүчин чармайлт тавихаа амлажээ. Жагсаал цуглаан гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. 

Холбоотой мэдээ