Арабын хойг дахь "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-07 08:52:08

ВАШИНГТОН. /VOA/. Йеменд явуулсан АНУ-ын тусгай ажиллагааны үеэр Арабын хойг дахь "Аль-Каида" бүлэглэлийн /AQAP/ үүсгэн байгуулагч, толгойлогчийг устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ. 


"АНУ Йеменд явуулсан терроризмтой тэмцэх тусгай ажиллагаагаараа "AQAP" бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Касим аль-Реймиг амжилттай устгалаа" гэж Цагаан ордноос нийтэлсэн Д.Трампын мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 


"К.Реймиг устгаснаар "AQAP" болон Аль-Каида бүлэглэлийн үйл ажиллагааг сааруулж, манай улсын үндэсний аюулгүй байдалд учрах аюул заналыг бууруулах юм" гэж дээрх мэдэгдэлд дурджээ. 



Холбоотой мэдээ