Шинэ Мөрөн худалдааны төвд тодорхой хяналтын дор цагаан идээ борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-04 17:00:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байна.

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэдийн хэрэгцээнд тулгуурлан Шинэ Мөрөн худалдааны төвд тусгай талбай гарган тодорхой хяналтын дор сүү, цагаан идээг борлуулахаар болов. Сүү цагаан идээг орон нутгаас ирж борлуулж байгаа иргэдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих шаардлагыг бүрэн тавьж ажиллахыг Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

Орон нутагт хамгийн эрэлттэй байгаа цагаан идээг иргэдэд нэг дороос ариун цэврийн шаардлага хангасан орчноос худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулж байлаа.   

 

Холбоотой мэдээ