"МАЗ"-ын автобус, автозамын техникийг Монголд нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-02-04 12:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларус улсын "МАЗ" компанийн авто замын техникийг Монголд нийлүүлнэ. 

Үүнтэй холбогдуулан уг техникийн ашиглалтад шаардлагатай хайрга болон битум эмульсийн үйлдвэрлэлийг зохион байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар хоёр талын хамтарсан ажлын баг байгуулж ажиллахаар тохиролцоод байна. 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Беларусь улсад албан ёсоор айлчлах үеэр тус улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпинтай уулзаж хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны хүрээнд тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцан ийнхүү тохиролцоод байна. 



Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлд зориулж "МАЗ" үйлдвэрийн автобусыг захиалагчийн техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэн нийлүүлэх, түүний дотор байгаль орчинд ээлтэй хийн болон цахилгаан хөдөлгүүрт автобусыг нийлүүлэх сонирхолтой байгаагаа танилцуулж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



Холбоотой мэдээ