Сайн эцэг эх байх сургалтыг энэ жил дахин явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-03 21:20:58

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 сумын насан туршийн боловсролын нэгжээр дамжуулан сайн эцэг эх байх сургалтыг энэ жил үргэлжлүүлэн явуулна.

”Сайн эцэг эх“ сургалтад өнгөрсөн жил гэхэд долоон сумын 1650 иргэн хамрагджээ. Энэ сургалтаар эрүүл зөв амьдрах арга ухаан, гэр бүл төлөвлөлт,  хүүхэдтэй ажиллах арга зүй,  өөртөө итгэх итгэлтэй болгох, хувийн ухамсар эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил, сайн эцэг эхийн үүрэг оролцоог заан сургажээ.

Мөн хүүхдээ хэрхэн зөв зан чанарт сургаж хүмүүжүүлэх, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг эзэмшүүлжээ. Сургалтын үр дүн мэдэгдэхүйц гарсан учраас сургалтыг үргэлжлүүлэн бүх суманд хийхээр төлөвлөж буй ажээ. Ташрамд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль түшиглэсэн Насан туршийн боловсролын 25 нэгж бий. Эдгээр нэгжээр дамжуулан өнгөрсөн жил таван чиглэлийн сургалтыг 1560 гаруй иргэнд хийжээ. Эдгээр иргэдэд амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол –экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсролыг олгожээ. Мөн авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд гэхчлэн 15 төрлийн хичээлийг заажээ.

 

Холбоотой мэдээ