Иргэд хагалгааны явцыг ажигладаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-03 21:11:57

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэг аймгийнхаа 24 сумын эрүүл мэндийн төвтэй цахим сүлжээгээр харьцаж зарим өвчтөнийг оношлох эмчлэх аргыг ашиглаж байна.

Сүүлийн хоёр жил тус аймагт “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд бүрэн холбожээ. Энэ  хөтөлбөрийн хүрээнд Завханы эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд бүрэн холбох ажлыг эхлүүлж 24 сумын Эрүүл мэндийн төвүүд G-mobile харилцаа холбооны сүлжээг үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа. Энэхүү сүлжээгээр дамжуулан хөдөө сумдын эрүүл мэндийн төвүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй шууд холбогдож зөвлөгөө авдаг ажээ. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд шууд эмчилгээ зөвлөгөөг аймгийн Нэгдсэн эмнэлгээс удирдан ажилладаг болсон байна.  Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг болон мэс заслын өрөөг камержуулж зөвлөх эмч болон үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хагалгааны явцыг ажиглах боломжтой болсон аж. Он гарсаар зургаан хагалгааны явцыг 20 орчим иргэн ажигласан байна.

 

Холбоотой мэдээ