Аймгийн аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-03 17:01:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, аймгийн хошой аварга болон аварга малчин, тариалан, саальчин шалгаруулах тухай асуудал тус тус хэлэлцлээ.

Тус хурлын хүрээнд аймгийн ХХААГ-аас ирүүлсэн саналын дагуу салбарын холбогдох хууль журам, шалгуур үзүүлэлт, болзол хангасан 104 аварга малчин, саальчин, тариаланчийг тодруулж, “Аймгийн аварга” цолоор шагнах тухай шийдвэр гаргав.

Тухайлбал, "Аймгийн хошой аварга малчин"-аар 8, "Аймгийн аварга малчин"-аар 76,  "Аймгийн аварга саальчин"-аар 7,  "Аймгийн аварга тариаланч"-аар 13 хүн шалгарчээ.  

Аймаг орон нутгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болох хөдөө аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа аваргуудын шагналыг XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр гардуулан өгөх юм.

Ховд аймгийн 17 сумын  91 багт 7800 гаруй малчин өрхийн 3 сая 83 мянган мал өвөлжиж байна.

Холбоотой мэдээ