Майк Помпео Казахстанд айлчлах үеэрээ худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-02 12:49:54

МОСКВА. /RIA Novosti/.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Казахстанд айлчлах үеэрээ худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.


“Энх тайван, хөгжил цэцэглэл, аюулгүй байдлыг хангах нийтлэг зарчимд үндэслэсэн АНУ, Казахстаны харилцаа стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг дахин нотлохоор Нур-Султан хотод айлчилж байгаадаа баяртай байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлууд, мөн манай хоёр улсын сайн сайхан байдлыг хөгжүүлэх арга замын талаар ярилцахыг би тэсэн ядан хүлээж байна” гэж Майк Помпео “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Тэрбээр ням гарагт Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердитэй уулзана. Талууд хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Помпео мөн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзана.


 


Холбоотой мэдээ