Хөвсгөлд амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-31 22:11:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт тасралтгүй арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа "Хөвсгөл Monline" спорт хувцасны үйлдвэрийг байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж байна.

Тус үйлдвэрийн хамт олон орон нутагт амны хаалтны нөөц дуусч, сүүлийн үед үнэ хэт их хөөрөгдөж байгаа энэ үед чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэж байна. Амны хаалт нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлагатай учраас өнгө алдахгүй, будаг гарахгүй, хүний биед харшил нөлөө үзүүлэхгүй эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийж байгаа гэнэ.  

Үйлдвэрийн хамт олон өдөрт 400 ширхэгийг үйлдвэрлэж байгаа бөгөөд эрэлт ихтэй байгаа аж. Хамгийн гол нь тус хамт олон  нийгмийн хариуцлагаа ухамсарлан ашиг олохоос илүү иргэдийн хэрэглээг хангах зорилготой гэнэ. Амны хаалтыг хямд үнээр буюу нэг ширхэгийг 800 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй өгч байгаа гэдгийг "Хөвсгөл иргэн" компанийн захирал Д.Отгондулам хэлж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээ