“Facebook” хэрэглэгчдийн тоо 2.5 тэрбумд хүрч, өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-30 12:34:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. Facebook” нийгмийн сүлжээнд тогтмол нэвтэрдэг хүмүүсийн тоо нэг жилийн хугацаанд 8 хувиар нэмэгдэж, 2.5 тэрбумд хүрчээ. Энэ тухай “Facebook” компанийн тайланд дурдсан байна.


Дээр дурдсан үзүүлэлтэд “Facebook” нийгмийн сүлжээг сард нэгээс илүү ашигладаг хэрэглэгчдийг хамруулжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус нийгмийн сүлжээг өдөрт дор хаяж нэг удаа хэрэглэдэг хүмүүсийн тоо 1.66 тэрбум байжээ. Энэ нь жилийн хугацаанд 9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. 


Facebook” компанийг Марк Цукерберг 2004 оны 2 дугаар сарын 4-нд Харвардын их сургуульд суралцдаг гурван нөхдийн хамт байгуулж байжээ. Энэхүү нийгмийн сүлжээ нь дэлхийд тэргүүлэгч нийгмийн сүлжээнүүдийн нэг юм. 

Холбоотой мэдээ