Хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-29 09:59:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан боловч маргаашнаас эхлэн хүйтний эрч эрс чангарахыг Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.  

Энэ сарын 29-нд нутгийн баруун хэсэг, 30,31-нд зарим нутгаар цас орж, 30-наас эхлэн цасан шуурга шууран, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Ханх сумаас бусад бүх сум цастай байгаа бөгөөд Жаргалант 16 см, Цэцэрлэг сум 14 см цастай байгаа юм. Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг сум цас ихтэйн улмаас малын хорогдпол нэмэгдэж өвөлжилт хүндэрч байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ